Гутлаар шувууны үүр хийж болдог | News.MN

Гутлаар шувууны үүр хийж болдог

Гутлаар шувууны үүр хийж болдог

Гутлаар шувууны үүр хийж болдог

Монголчууд эртнээс байгаль эх дэлхий, ан амьтнаа хайрлаж ирсэн түүхтэй. Тэр бүү хэл шувууны хиймэл үүр хийж, хооллож, хамгаалдаг байжээ. Харамсалтай нь шувууны төрөл зүйл болон тоо толгой нь жил ирэх тусам буурч байгаа гэсэн судалгаа гарсан байна.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 220 орчим төрлийн шувуу бүртгэлтэй байдаг. Эдгээр шувууг хамгаалах үүднээс “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний холбоо”-ны байгаль хамгаалагчид 1000 гаруй шувууны үүр хийж байжээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэн М.Доржсүрэн гэрийнхээ ойролцоо шувууны 50 гаруй банзан үүр хийж өлгөж байсан тухай ярьж байсан юм. Бүр шувууны үүрийг гутлаар хүртэл хийж болдог гэнэ. Ялангуяа өвлийн дулаахан гутал байвал илүү тохиромжтой талаар нэгэн иргэн цахим хуудаснаа бичжээ. Гэхдээ стандартын дагуу дараах байдлаар хийдэг байна.

Шувууны үүр хийхдээ шувуу орох нүхний хэмжээ, доторх талбай, үүрний өндөр, дулаан барих болон агаар сэлгэх чадвар, аюулгүй байдлыг анхаарах шаардлагатай. Нийслэлд 90 гаруй төрлийн шувууд суурин амьдардаг. Үүний нэг нь бидний сайн мэдэх болжмор буюу бор шувуу. Болжмор шувуунд үүр барихдаа 20 см өндөр 10х10-ийн хэмжээтэй байх ёстой. Шувуу орох нүхний диаметр 3.5-4 см. Дээд хэсэгтээ агаар сэлгэх нүх, доод хэсэгтээ чийг гадагшлуулах нүхтэй байх ёстой. Ингэснээр стандарт хангаж, тухайн шувуундаа таатай орчин бүрдүүлдэг байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж