Өнгөрсөн шөнө орсон усархаг борооны улмаас Энхтайваны гүүрний зорчих хэсэгт эвдрэл үүсчээ. Үүний улмаас уг гүүрний хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг өнөөдөр /08.18/ өдрийн 14.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хааж зам засварын ажил хийхээр болсон байна.
Тиймээс иргэд та бүхэн бусад чиглэлийн замыг сонгон зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
Холбоотой мэдээ