"Япон фестиваль Монголд 2019" арга хэмжээ болж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.18-нд нийтлэгдсэн

"Япон фестиваль Монголд 2019" арга хэмжээ болж байна

"Япон фестиваль Монголд 2019" арга хэмжээ болж байна

Энэ амралтын өдрүүдэд "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-д“Япон фестиваль Монголд 2019” арга хэмжээ зохион байгуулагдаж байна.Тус арга хэмжээний өчигдрийн нээлтийн ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такаока Масато нар оролцжээ.

Сайд Д.Цогтбаатар уг арга хэмжээг нээж үг хэлэхдээ "Манай хоёр  ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэхэд соёл, спорт, олон нийтийн солилцоо нэн чухал байдаг. Энэ онд хоёр улсын хооронд соёлын харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Япон Улсын Элчин сайдын яам болон японы хөрөнгө оруулагчид, найрамдал, олон нийтийн байгууллагуудын санаачилгаар зохиогдож буй энэхүү арга хэмжээ нь Японы талаарх монголчууд бидний мэдлэг, ойлголтыг улам гүнзгийрүүлж, манай хүүхэд залуучуудын сонирхлыг татаж, биднийг улам ойртуулна” хэмээн онцолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж