Зарим нутгаар түр зуурын бороо орно

Хуучирсан мэдээ: 2015.07.22-нд нийтлэгдсэн

Зарим нутгаар түр зуурын бороо орно

  Малчид, тариаланчдийн анхааралд:

  Өнөө маргаашдаа газар тариалангийн бүс нутгуудаар халж, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороо орохыг анхааруулж байна.

 

2015 оны 07 дугаар сарын 22-ны 21 цагаас 07 дугаар сарын 23-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, Ховдын нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 9-14 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Орхон-Сэлэнгэ болон Туул голын саваар 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасана. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15  градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Дорноговийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 14-19 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

                              2015 оны 7 дугаар сарын 24-нөөс 7 дугаар сарын 28-ныг хүртэлх

                                                  цаг агаарын урьдчилсан  төлөв:

  24-нд төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 27-нд төв болон зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24, 25-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 25-наас ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж