Чингэлтэй дүүрэг задгай театртай боллоо

Хуучирсан мэдээ: 2019.08.18-нд нийтлэгдсэн

Чингэлтэй дүүрэг задгай театртай боллоо

Чингэлтэй дүүрэг задгай театртай боллоо

Чингэлтэй дүүргийн хайрхан ууланд иргэдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Эрдмийн задгай театр” бүтээж, өнөөдөр нээлтийг нь хийж байна. Тус задгай театр 1000 гаруй хүний суудалтай, 19 хорооны соёл урлагийн бүхий л үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой аж.

Театрын талбайг тохижуулахдаа эх орныхоо байгалийн гантиг чулууг ашиглаж, зөв гурвалжин, тэг дөрвөлжин дүрсүүдийг ашиглан эртний монгол зурхайн ухааны бэлгэдлийг шингээн хийжээ.

Тухайлбал, “Талбайн төвд үүссэн зөв 12 өнцөгт нь дөрвөн зүг, найман зовхисыг бэлгэдсэн шатрын хөлөгтэй адил тул хүүхэд багачууд наадахын зэрэгцээ оюун ухаанаа хөгжүүлж болно. Талбайг дугуй хэлбэрээр засахдаа 4 ширхэг зөв гурвалжин, 3 ширхэг тэг дөрвөлжнийг үүсгэн байрлуулсан ба дорнын зурхайн 12 жилийг ивээл болон харш жилүүдээр нь харгалзан нэгэн зөв гурвалжин, тэг дөрвөлжний оройнуудад байрласан байхаар дүрсэлсэн байна. Мөн өрнийн зурхайн 12 ордыг, бас монгол цаг тооллын уламжлалыг ч хадгалан дүрслэхийг хичээлээ” хэмээн тус театрыг бүтээгчид онцолж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж