Афганд дэлбэрэлт болж 63 хүн амь үрэгдэв | News.MN

Афганд дэлбэрэлт болж 63 хүн амь үрэгдэв

Афганд дэлбэрэлт болж 63 хүн амь үрэгдэв

Афганд дэлбэрэлт болж 63 хүн амь үрэгдэв

Афганистаны нийслэл Кабул хотод нэгэн хуримын хүлээн авалтын үеэр амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 63 хүн амь үрэгдэж, 200 орчим хүн шархадсан харамсалтай хэрэг өнөөдөр /2019.08.18/ болжээ. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр шархадсан хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа ба амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэх магадлалтай байгаа гэнэ.

Энэхүү халдлага нь АНУ Афганистанаас цэргээ гаргах, Талибанчуудтай энхийн хэлэлцээр байгуулахаар оролдож буй үед болсон бөгөөд Талибанчууд уг халдлагыг үйлдсэн хэмээн сэжиглэж байгаа ч тэд үүнийг үгүйсгэжээ.

Гэхдээ энэ баасан гаригт Пакистан дахь нэгэн сүмд болж байсан мөргөлийн үеэр бөмбөг дэлбэрч Талибаны удирдагч Хайбатулла Ахундзадагийн дүү тус дэлбэрэлтээр амь үрэгдсэний дараа ийм халдлага болсон нь сэжиг төрүүлж байгаа аж. Уг мөргөлд Талибаны удирдагч өөрөө ч оролцож байсан ба гол бай нь Хайбатулла байсан гэж тус улсын тагнуулынхан мэдээлжээ. Нийт дөрвөн хүн амиа алдаж, 20 орчим хүн шархадсан энэ дэлбэрэлтийн хариуцлагыг хэн ч хүлээгээгүй байна.

Эх сурвалж:BBC

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-18 103.10.23.95

Монголд амь насаа хорлоод байгаа хүмүүсээ таа нар үхий гэж шийдсэн юм бол эрх мэдэлтэй луйварчин нартай хамат энэ мэтээр үх эх орон ард түмэн чинь мартахгүй Бурханы оронд очоход чинь тус болож дээд тэнгэрт заливрана

Avatar

Зочин 2019-08-18 66.181.161.95

Hazaruud yum bishu

Avatar

Зочин 2019-08-18 202.131.225.197

vhsenii hazara bwe.ted adilhan muu afganuud ch dee.afganstand afgan hvn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж