Афганистаны нийслэл Кабул хотод нэгэн хуримын хүлээн авалтын үеэр амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 63 хүн амь үрэгдэж, 200 орчим хүн шархадсан харамсалтай хэрэг өнөөдөр /2019.08.18/ болжээ. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр шархадсан хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа ба амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэх магадлалтай байгаа гэнэ.
Энэхүү халдлага нь АНУ Афганистанаас цэргээ гаргах, Талибанчуудтай энхийн хэлэлцээр байгуулахаар оролдож буй үед болсон бөгөөд Талибанчууд уг халдлагыг үйлдсэн хэмээн сэжиглэж байгаа ч тэд үүнийг үгүйсгэжээ.
Гэхдээ энэ баасан гаригт Пакистан дахь нэгэн сүмд болж байсан мөргөлийн үеэр бөмбөг дэлбэрч Талибаны удирдагч Хайбатулла Ахундзадагийн дүү тус дэлбэрэлтээр амь үрэгдсэний дараа ийм халдлага болсон нь сэжиг төрүүлж байгаа аж. Уг мөргөлд Талибаны удирдагч өөрөө ч оролцож байсан ба гол бай нь Хайбатулла байсан гэж тус улсын тагнуулынхан мэдээлжээ. Нийт дөрвөн хүн амиа алдаж, 20 орчим хүн шархадсан энэ дэлбэрэлтийн хариуцлагыг хэн ч хүлээгээгүй байна.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ