Ходоодны хорт хавдраар өвчлөх хүүхдийн тоо өсөх хандлагатай байна | News.MN

Ходоодны хорт хавдраар өвчлөх хүүхдийн тоо өсөх хандлагатай байна

Ходоодны хорт хавдраар өвчлөх хүүхдийн тоо өсөх хандлагатай байна

Ходоодны хорт хавдраар өвчлөх хүүхдийн тоо өсөх хандлагатай байна

Монгол Улс ходоодны хорт хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээрт ордог. Жилдээ 6000 гаруй хүн шинээр бүртгэгдэж, үүнээс 80 гаруй хувь нь нас бардаг байна. Дэлхийн бусад улсад уг өвчин ихэвчлэн 50-60 наснаас дээш насныханд тохиолддог аж.

Гэвч сүүлийн үед манай оронд бага, өсвөр насны хүүхдүүд уг өвчинд нэрвэгдэх болжээ. Сүүлийн гурван жилийн байдлаар хорт хавдартай гэж оношлуулсан нийт хүүхдийн бараг гуравны нэг нь ходоодны хорт хавдартай байгаа юм. Тодруулж хэлбэл,  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд /ЭХЭМҮТ/ 314 хүүхэд хавдрын шинж тэмдэгтэй оншлогдсоны 30,7 хувь буюу 100-аад хүүхэд уг өвчнөөр оношлогджээ. Тус төвийн Тандан судалгааны албанаас гаргасан статистикаар манай улсад ходоодны хорт хавдраар өвчлөх хүүхдийн тоо цаашид өсөх хандлагатай байгаа гэнэ.

Уг өвчний шалтгаан бол амьдралын буруу хэвшил, эрүүл бус хооллолт юм. Тиймээс хүүхдэдээ пицца, шарсан тахиа гэх мэт түргэн хоол, хиам, бэлэн гоймон, чипс, газтай ундаа өгөхгүй байхыг эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Анар 2019-08-18 202.179.27.193

Бэлэн хоол пирожки чипс гаазтай ундаа хатаасан жимс жимсгэнэ хятад ногоо жимс орж ирж зарж баыга цагт хэзээч монгол хүүхдүүд байтугай монгол хүний ходоод эрүүл байх ямарч үндэслэлгүй

Avatar

Зочин 2019-08-18 202.21.107.112

Аав ээж нь халуун ногоотой хоол их идэх ялангуяа бэлэн гоймон, чихэрлэг юм их идэх нь нойр булчирхай элэг цөс муутгах, нарийн бүдүүн гэдэсний шархлаа ай байх нь шууд удамшаад нялх хүүхдэд шууд генээр ээ дамжаад байна залуус минь эрүүл мэндээ дотор эрхтэн ээ сайн хамгаалж эрүүл байлга.

Avatar

ХАРАМСАЛТАЙ 2019-08-18 66.181.184.50

ЗӨВХӨН хоол, хүнс биш. ОРЧНЫ ариун цэвэр, агаар, газрын бохирдол нөлөөлнө.

Avatar

эмч 2019-08-18 103.26.192.43

Сэтгүүлч оруулсан мэдээлэлээ нягтална уу.. Монголд жил бүр 900 орчим ходоодны хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэг болно. Энд бичсэнээр бол 6000 энэ төрлийн хавдартай өвчтөн бүртгэгдэг болоод явчихлаа.

Avatar

Zochin 2019-08-18 66.181.185.76

Anhaaruushtai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж