Ходоодны хорт хавдраар өвчлөх хүүхдийн тоо өсөх хандлагатай байна

Хуучирсан мэдээ: 2019.08.18-нд нийтлэгдсэн

Ходоодны хорт хавдраар өвчлөх хүүхдийн тоо өсөх хандлагатай байна

Ходоодны хорт хавдраар өвчлөх хүүхдийн тоо өсөх хандлагатай байна

Монгол Улс ходоодны хорт хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээрт ордог. Жилдээ 6000 гаруй хүн шинээр бүртгэгдэж, үүнээс 80 гаруй хувь нь нас бардаг байна. Дэлхийн бусад улсад уг өвчин ихэвчлэн 50-60 наснаас дээш насныханд тохиолддог аж.

Гэвч сүүлийн үед манай оронд бага, өсвөр насны хүүхдүүд уг өвчинд нэрвэгдэх болжээ. Сүүлийн гурван жилийн байдлаар хорт хавдартай гэж оношлуулсан нийт хүүхдийн бараг гуравны нэг нь ходоодны хорт хавдартай байгаа юм. Тодруулж хэлбэл,  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд /ЭХЭМҮТ/ 314 хүүхэд хавдрын шинж тэмдэгтэй оншлогдсоны 30,7 хувь буюу 100-аад хүүхэд уг өвчнөөр оношлогджээ. Тус төвийн Тандан судалгааны албанаас гаргасан статистикаар манай улсад ходоодны хорт хавдраар өвчлөх хүүхдийн тоо цаашид өсөх хандлагатай байгаа гэнэ.

Уг өвчний шалтгаан бол амьдралын буруу хэвшил, эрүүл бус хооллолт юм. Тиймээс хүүхдэдээ пицца, шарсан тахиа гэх мэт түргэн хоол, хиам, бэлэн гоймон, чипс, газтай ундаа өгөхгүй байхыг эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж