Монголд орчин үеийн хүн суурьшсан хугацаа 10,000 жилээр урагшиллаа

Хуучирсан мэдээ: 2019.08.18-нд нийтлэгдсэн

Монголд орчин үеийн хүн суурьшсан хугацаа 10,000 жилээр урагшиллаа

Монголд орчин үеийн хүн суурьшсан хугацаа 10,000 жилээр урагшиллаа

Калифорнийн их сургуулийн антропологийн профессор Николас Звинсээр удирдуулсан олон улсын археологичдын баг Монголоос илрүүлсэн чулуун зэвсгүүдийг шинжлээд орчин үеийн хүмүүс Монголын газар нутагт 45,000 орчим жилийн өмнө ирж суурьшсан гэж тогтоосон тухай “Scientific Reports ” сэтгүүлд нийтлэгджээ. Өмнө нь судлаачид Монголоос олдсон эртний хүний гавлын ясан дээр үндэслэн 35,000 орчим жилийн өмнө хүмүүс энэ нутагт суурьсан хэмээн тогтоогоод байсан юм. Ийнхүү монгол нутагт хүн суурьсан хугацаа 10,000 жилээр урагшилж байна.

Энэхүү малтлага судалгааг 2011-2016 оны хооронд Хангайн нурууны хойд хэсэгт орших Түлбэрийн голын савд хийжээ. Энэ хугацаанд судалгааны багийнхан олон мянган чулуун эд зүйлс олсны дотор 826 нь монголд ирж суурьшсан анхны хүмүүст хамаарах олдвор байсан аж.

Чулуун зэвсгүүдийн хийц нь Сибирь болон баруун хойд Хятадаас олдсон зэвсгүүдтэй ижил төстэй байсан нь дээрх бүс нутгуудад хүмүүс өргөн тархацтай нүүдэллэж байсныг баталж байгаа юм. Энэ удаагийн нээлт нь Түлбэрийн голын сав нь Сибирийг Хятадтай холбосон маш чухал газар бөгөөд магадгүй энэ хооронд орчин үеийн хүмүүс Денисовын хүмүүстэй анх уулзсан байж магадгүй юм гэж эрдэмтэд үзэж байна.

Эдгээр чулуун зэвсгүүдийг хийсэн арга технологи нь Неандерталь болон Денисовын хүмүүсийн чадах зүйл биш гэж эрдэмтэд дүгнэсэн байна. Орчин үеийн хүмүүс Африк тивээс гарч нүүдэллэснээсээ хойш ойролцоогоор 15,000 жилийн дараа өнөөдрийн Монголын газар нутагт ирснийг уг нээлт харуулж байгаа юм.

Мөн чулуун зэвсэг олдсон газрын хөрсийг шинжилж үзэхэд тухайн үед цаг уур нь өнөөдрийнхөөс илүү дулаан, чийглэг байсныг тогтоожээ.Үүнээс гадна олдворуудын нас нь орчин үеийн хүмүүс Денисовын хүмүүстэй анх уулзаж, эвцэлдсэн хугацаатай давхцаж байгаа гэнэ.

Эх сурвалж:NATURE.COM

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж