Калифорнийн их сургуулийн антропологийн профессор Николас Звинсээр удирдуулсан олон улсын археологичдын баг Монголоос илрүүлсэн чулуун зэвсгүүдийг шинжлээд орчин үеийн хүмүүс Монголын газар нутагт 45,000 орчим жилийн өмнө ирж суурьшсан гэж тогтоосон тухай “Scientific Reports ” сэтгүүлд нийтлэгджээ. Өмнө нь судлаачид Монголоос олдсон эртний хүний гавлын ясан дээр үндэслэн 35,000 орчим жилийн өмнө хүмүүс энэ нутагт суурьсан хэмээн тогтоогоод байсан юм. Ийнхүү монгол нутагт хүн суурьсан хугацаа 10,000 жилээр урагшилж байна.
Чулуун зэвсгүүдийн хийц нь Сибирь болон баруун хойд Хятадаас олдсон зэвсгүүдтэй ижил төстэй байсан нь дээрх бүс нутгуудад хүмүүс өргөн тархацтай нүүдэллэж байсныг баталж байгаа юм. Энэ удаагийн нээлт нь Түлбэрийн голын сав нь Сибирийг Хятадтай холбосон маш чухал газар бөгөөд магадгүй энэ хооронд орчин үеийн хүмүүс Денисовын хүмүүстэй анх уулзсан байж магадгүй юм гэж эрдэмтэд үзэж байна.
Эдгээр чулуун зэвсгүүдийг хийсэн арга технологи нь Неандерталь болон Денисовын хүмүүсийн чадах зүйл биш гэж эрдэмтэд дүгнэсэн байна. Орчин үеийн хүмүүс Африк тивээс гарч нүүдэллэснээсээ хойш ойролцоогоор 15,000 жилийн дараа өнөөдрийн Монголын газар нутагт ирснийг уг нээлт харуулж байгаа юм.
Мөн чулуун зэвсэг олдсон газрын хөрсийг шинжилж үзэхэд тухайн үед цаг уур нь өнөөдрийнхөөс илүү дулаан, чийглэг байсныг тогтоожээ.Үүнээс гадна олдворуудын нас нь орчин үеийн хүмүүс Денисовын хүмүүстэй анх уулзаж, эвцэлдсэн хугацаатай давхцаж байгаа гэнэ.
Эх сурвалж:NATURE.COM
Холбоотой мэдээ