Украины Ерөнхийлөгч шоу хөгжөөгч байжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.18-нд нийтлэгдсэн

Украины Ерөнхийлөгч шоу хөгжөөгч байжээ

Украины Ерөнхийлөгч шоу хөгжөөгч байжээ

ОХУ-ын нэрт дуучин Николай Басков өөрийн инстаграм хуудсандаа Украины Ерөнхийлөгч Зеленскийтэй хамт байсан концертын бичлэг байршуулжээ. Үүн дээр Зеленский концерт хөгжөөгчийн үүрэг гүйцэтгэж буйгаар гардаг байна. Тэрбээр тайзан дээр Таисия Повалий, Николай Басков нарын дунд зогсоод тэдний хооронд “яс хаяж” буй байдлаар наргиж, үзэгчдийг хөгжөөдөг. Тухайлбал, "Тайчка сонс доо, Коля чамгүйгээр “Юу, хаана, хэзээ” оюун ухааны телевизийн шоунд оролцсон. Тэгэхээр тэр ухаантай гэсэн үг. Харин та ухаантай биш болохоор хамт ороогүй хэрэг үү?” гэж асуужээ.

Харин Басков үүнийг тайлбарлахдаа “Бүх зүйл өөрчлөгддөг. Гэвч Таисия Повалийтэй хамтардаг бидний бүтээлч холбоо сэтгэлд зүрхэнд үүрд үлдэх болно” гэв.

Үүний дараа Зеленский “Тэгэлгүй яах вэ Николай минь, Повалийтэй хамтдаа дуул, та хоёрын хувьд гурав дахь хүн мэдээж илүү” хэмээн Зеленский хошигнон хариулдаг. Энэ мэт Зеленскийн хөтөлж буй шоу үзэгчдийг хөгжөөн, алга ташилт сонсогдсоор.

Харин одоо шоу концерт хөгжөөгч маань Украин улсын Ерөнхийлөгч гэх хариуцлагатай албан тушаал хаших болоод багагүй хугацаа өнгөрч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж