БНАСАУ пуужин хөөргөх шинэ талбай байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.22-нд нийтлэгдсэн

БНАСАУ пуужин хөөргөх шинэ талбай байгуулжээ

 

БНАСАУ алсын тусгалын пуужин хөөргөх гарааны шинэ талбайг байгуулан босгосон талаар Өмнөд Солонгосын Ренхап агентлаг дамжуулж байна.

 

“"Ынха-3» пуужингаас илүү том алсын тусгалын пуужинг хөөргөхөд Тончханнийн талбайг ашиглана гэж бид үзэж байна” хэмээн Өмнөд Солонгосын засгийн газар үзжээ.

 

Шинэ талбайн  өндөр нь 67 метр орчим бөгөөд, Өмнөд Солонгосын тагнуулчдын мэдээний дагуу тэндээс хөөргөх шинэ пуужин нь "Ынха-3» пуужингаас хоёр дахин их хэмжээтэй гэнэ.

 

Өмнө мэдээлснээр, БНАСАУ-ын төлөөлөгчдийг Сөүлийг аюулгүй байдлын халз ярилцлагад анх удаагаа урьсан байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж