Манай гаригийн ахмадын тоо эрчимтэй нэмэгдэж буй талаар “Дэлхийн насжилтын хяналтын индексийн судалгаа”-ны тайланд дурдсан байна. Өдгөө дэлхий дээр 60-аас дээш настай 901 сая хүн амьдарч байгаа юм. Энэ нь нийт хүн амын 12,3 хувийг эзэлж байгаа бөгөөд 2030 онд 1,4 тэрбум буюу 16,5 хувийг эзлэх төлөвтэй байна.
Дэлхийн хамгийн өндөр настай хүн бол Японы иргэн Сасазо Нонака. Тэрбээр өдгөө 114 настай бөгөөд Геннесийн номд "Хамгийн өндөр настай эрэгтэй" гэж бүртгүүлжээ.
Харин Монгол Улсын хувьд 60-аас дээш настай ахмад 2015 онд нийт хүн амын 6.4 хувийг эзэлж байсан бол 2030 онд 11.9 хувь болж өсөх магадлалтай байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 300 мянга гаруй ахмадууд амьдарч байна. Энэ нь нийт хүн амын есөн хувийг эзэлж байна гэсэн үг юм. Үүний 42.4 хувь нь эрэгтэйчүүд, 57.6 хувь нь эмэгтэйчүүд байна.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2019 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 100 бас түүнээс дээш настай 116 хүн энх тунх амьдарч байна.
Холбоотой мэдээ