Оюутан цэргүүд тангаргаа өргөн, халагдлаа | News.MN

Оюутан цэргүүд тангаргаа өргөн, халагдлаа

Оюутан цэргүүд тангаргаа өргөн, халагдлаа

Оюутан цэргүүд тангаргаа өргөн, халагдлаа

Монгол Улсын Засгийн газраас зургаа дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалт өндөрлөж, оюутан цэргүүд өчигдөр тангаргаа өргөлөө.

Дээрх арга хэмжээ Батлан хамгаалах яамны харьяа ҮБХИС-ийн Шархад дахь хээрийн сургалтын төвд болсон юм.

"Оюутан цэрэг” сургалт нь их, дээд сургуулийн оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулснаар өвөг дээдсийнхээ дайчин өв уламжлал, өнөөгийн цэрэг, армийн ололт амжилтаас суралцсан, эх оронч хүмүүжилтэй, оюунлаг, өндөр боловсролтой өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой юм. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд оюутан цэргийн тангараг өргөх ёслолыг нээж хэлсэн үгэндээ "Цэргийн албаа хааж, тангараг өргөнө гэдэг хуулиар хүлээсэн нэг үүргийнхээ ард нь гарч дуусгалаа гэсэн үг огт биш. Харин энэ мөчөөс эхлээд эх орондоо хэрэгтэй үедээ бэлэн жагсаж түүний төлөө амь, биеэ үл хайрлан хамгаалах насан туршийн алба эхэлж байна гэсэн үг юм. Богино хугацаанд шахуу хөтөлбөрөөр амаргүй шалгуур, бэрхшээлийг давж албаа дүүргэсэн хөвгүүддээ чин сэтгэлийн баяр хүргье" гэв. Мөн тэрээр "Оюутан цэрэг" сургалтыг зохион байгуулж, хэрэгжүүлэх арга хэлбэрээ боловсронгуй болгох, сургалтын чанарыг улам сайжруулж, материаллаг баазыг бэхжүүлэхийн тулд өмнөх жилүүдийн туршлагадаа тулгуурлан аль аль талаасаа санал, санаачилга гарган хамтран хэрэгжүүлнэ гэдгийг онцолсон. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг "Орчин үед цаг хугацааны болон мэдлэг, чадварын үнэ цэнэ улам бүр нэмэгдэж байна. Оюутан залуус сонгосон мэргэжлээ эзэмшин суралцахын зэрэгцээ цэргийн алба хаах үүргээ давхар биелүүлэх нь хувь хүндээ наалдацтай ховор боломж төдийгүй улс орны батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх, цэргийн хэргийн мэдлэг, чадвартай иргэн болж бэлтгэгдэж байгаа нь нэн ач холбогдолтой юм" гээд "Оюутан цэрэг" сургалтыг амжилттай хэрэгжүүлж буй Батлан хамгаалах яам, ЗХЖШ, ҮБХИС-ийн удирдлагуудад талархал илэрхийлж, оюутан цэргүүдэд баяр хүргэв. "Оюутан цэрэг-2019" сургалтад Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн хэмжээнд нийт 60 гаруй их, дээд сургуулийн 1000 гаруй оюутан хамрагдсан байна.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, БХЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн тамгын газрын реферант, бригадын генерал Ч.Сайнтөр, Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/-ын ерөнхийлөгч, ХААИС-ийн ректор, профессор Т.Хэрүүга, ҮБХИС-ын захирал, хурандаа П.Жаргалан, МОХ /Монголын оюутны холбоо/-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Жигжид болон албаны бусад хүмүүс, оюутан цэргүүдийн ар гэрийн төлөөллүүд оролцлоо.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Eeee 2019-08-18 98.253.30.34

Ene balai iymaa bolimoor iym , buunii gohond gar hurgej barag uzehgui alba haana gej iy bdgiin. Tegeed ene omsson zuusniig n arai l bna shuu. Barag jad bariulaad num sum uuruuleh n holgui bnashde.

Avatar

Зочин 2019-08-18 202.55.188.91

manii umsuj baisan huuchin kiteliig ugaaj induudeed umgucihuj . pakial n gapircan baina.

Avatar

Зочин 2019-08-18 103.10.23.95

Зүүдлэж сэрээд нүд нь нүүхтаж нойрмоглоод орондоо шээгээд энэ хотын төвийн хүүхдүүд гэж нялцгай амьтан байх юм
Хөдөөгийн ба хотын гэр хороолын хүүхэдүүд нэг л ондоон зових нь өөдөөн амьдарал үзсэн хал үзсэн хүүхдүүд байдаг юм бэлээ

Avatar

Зочин 2019-08-18 150.129.142.88

оюутан цэрэг гэдэг тэнэглэл нь дуусав уу?

Avatar

Зочин 2019-08-18 202.126.89.124

Энэ Оюутан цэрэг гэгч Үндсэн хууль зөрчсөн буюу хүнийг боловсролын байдлаар нь ялгаварлан гадуурхсан үйлдлийг хориглох хэрэгтэй. Хотын захын гэр хороололд хувь заяаны эрхээр ажилчны бас хөдөө нутагт малчны хүүхэд болж төрсөн нь буруу аятай эгэл жирийн ард түмний хүүхдийг бүтэн жил хуулиар далайлган цэргийн албанд татаж нэг жил хаалгана.Хаалгаж эх орныг хамгаалахад хэрэгтэй бүхэнд сургахаасаа элдэв ажилд зарж албадан хөдөлмөр хийлгэж хөлс хүчийг нь сорно. Гай нь таарсан нэг нь бие эрхтнээсээ салж

Avatar

Зочин 2019-08-18 103.212.117.165

ХӨӨРХИЙ ДӨӨ БЛБА ХААСАН БОЛЖ ДЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж