Хүмүүст туслах гэж яваад амиа алджээ | News.MN

Хүмүүст туслах гэж яваад амиа алджээ

Хүмүүст туслах гэж яваад амиа алджээ

Хүмүүст туслах гэж яваад амиа алджээ

Хэнтийн аймгийн Бор-Өндөр сумын “Хүйх” багт байрлах Жаргалант голд “Хонда сивик” загварын суудлын автомашин суужээ. Энэ үеэр машин дотор байсан хоёр хүнд туслах гэж ус гаталсан тус багийн иргэн Л /43 настай эрэгтэй/, Э /46 настай эмэгтэй/ нар усанд живж, амиа алджээ.

Уг ослын дуудлагыг Аймгийн Онцгой байдлын газар наймдугаар сарын 15-ны 14:55 минутад хүлээн авч, 13 алба хаагч, нэг завьтай, хоёр автомашинтайгаар эрлийн ажиллагааг зохион байгуулсан байна.

Тэр өдрөө эрлийн ажиллагаа үр дүнд хүрээгүй учир маргааш нь үргэлжлүүлж 08:00 минутад осолдсон газраас зүүн зүгт 3.5 км Чандмань толгой гэдэг газраас цогцсуудыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-08-18 103.229.122.236

Уснаас хүн аврах бэлтгэлгүй хүмүүсийг яах гэж ус руу оруулж байдаг юм бэ? Тэр 46 настай эмэгтэйг бол бүр болохгүй ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж