Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2019.08.18)цаг агаарын мэдээллийг хүргэж байна.
Улаанбаатар хот:
Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй.Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар:
Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар:
Үүлшинэ. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар:
Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Халх голын саваар бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 9-14 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 18-23 градус, өмнөд хэсгээр 22-27 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар:
Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.