Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөх, Улсын аварга Э.Оюунболд сэргээштэй холбоотой асуудлаар өнөөдөр /2019.08.17/ өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ.
Тэрбээр Б.Бат-Эрдэнэ аваргын удирдлага дор 14 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Багш маань архи, допинг гэдэг хоёр зүйлийг хэрэглэж болохгүй гэж ямагт захидаг байсан. Миний шээс солигдсон байна. Үүнийг хууль, хяналтын байгууллага нь анхааралдаа авч, шалгаж өгнө үү. Допингийн шинжилгээг Монголын допингийн холбооныхон тавуулаа байж байгаад задалж, үзэх ёстой байсан. Гэтэл ганц, хоёр нь задлаад сошиал ертөнцөд цацаж, бөхчүүдээр над руу дайралт хийлгэж байна. Энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг. Миний шээсийг сольсон байна. Би гуравдагч орон руу хандаж, шинжилгээ өгмөөр байна. Мөн би ДНК шинжилгээг өгмөөр байна гэжээ.
Мөн тэрбээр хэлэхдээ "Наадмын өмнө ч намайг нэг биш удаа дайрч, давшилах тохиолдол байсан. Чамайг түрүүлсэн ч бай, түрүүлээгүй ч бай чамаас допингийн бодис илрүүлнэ. Тэр хүн 300 сая төгрөг бэлдчихсэн байгаа. Э.Оюунболд түрүүлэх нь тодорхой болчихлоо гэж намайг гутаан доромжиллоо Энэ үйлдэлүүд эцэс цэгтээ хүрлээ, намайг хилс хэрэгт гүтгэж байна. Нэгэн цаг үед барилдаж байсан Хадбаатар аварга бий, дийлэхгүй болохоороо хэрэг тохоод шоронд оруулж байсан. Одоо Оюунболд гэж хүнийг залуу байна, бяртай байна, дийлэхгүй болохоороо ийм хэрэг үүрүүлчихье гэдэг утгаар энэ хүмүүс дайрч давшилж байгаа нь илт байна. Би допинг хэрэглээгүй, миний шээсийг сольсон байна. Энэ бүхнийг би хууль, хяналтын байгууллагаар шалгуулмаар байна" гэсэн юм.
А.АНИР
Холбоотой мэдээ