Sweetymotion-ий Ц.Сарнай, Г.Сүндэрээ нар Бодибилдингийн тэмцээнд хүчээ сорино

Хуучирсан мэдээ: 2019.08.17-нд нийтлэгдсэн

Sweetymotion-ий Ц.Сарнай, Г.Сүндэрээ нар Бодибилдингийн тэмцээнд хүчээ сорино

Sweetymotion-ий Ц.Сарнай, Г.Сүндэрээ нар Бодибилдингийн тэмцээнд хүчээ сорино

Улаанбаатар хотноо наймдугаар сарын 24-нд зохион байгуулагдах гэж буй “Mr.Olympia Pro Qualifier Mongolia” тэмцээнд Sweetymotion хамтлагийн дуучид болох Ц.Сарнай, Г.Сүндэрээ нар оролцох гэж байна. Тэд тус тэмцээний Bikini ангилалд өрсөлдөх бөгөөд МУГТ Г.Угалзцэцэгийн багт бэлтгэлээ хангаж байгаа ажээ.

"IFBB Professional League" холбооноос “Mr.Olympia Pro Qualifier Mongolia”  тэмцээнийг Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоонд зохион байгуулах эрхийг олгосон юм байна. Энэхүү тэмцээнд нийт 200-300 гаруй тамирчдыг оролцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд мэргэжлийн таван шүүгч хүрэлцэн ирэх ажээ. Одоогийн байдлаар 30 гаруй улсын тамирчид тэмцээнд оролцох мэдүүлгээ өгөөд байна.

Тэмцээн нь

  • Бикини
  • Фигур
  • Эрэгтэй бодибилдинг, классик бодибилдинг
  • Эрэгтэй  physique
  • 35-аас дээш насны “Бикини мастер”, “Фигур мастер”, “Эрэгтэй мастер”, “Эрэгтэй бодибилдинг мастер” гэсэн ангиллаар болно.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж