Улаанбаатар хотноо наймдугаар сарын 24-нд зохион байгуулагдах гэж буй “Mr.Olympia Pro Qualifier Mongolia” тэмцээнд Sweetymotion хамтлагийн дуучид болох Ц.Сарнай, Г.Сүндэрээ нар оролцох гэж байна. Тэд тус тэмцээний Bikini ангилалд өрсөлдөх бөгөөд МУГТ Г.Угалзцэцэгийн багт бэлтгэлээ хангаж байгаа ажээ.
"IFBB Professional League" холбооноос “Mr.Olympia Pro Qualifier Mongolia” тэмцээнийг Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоонд зохион байгуулах эрхийг олгосон юм байна. Энэхүү тэмцээнд нийт 200-300 гаруй тамирчдыг оролцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд мэргэжлийн таван шүүгч хүрэлцэн ирэх ажээ. Одоогийн байдлаар 30 гаруй улсын тамирчид тэмцээнд оролцох мэдүүлгээ өгөөд байна.
Тэмцээн нь
- Бикини
- Фигур
- Эрэгтэй бодибилдинг, классик бодибилдинг
- Эрэгтэй physique
- 35-аас дээш насны “Бикини мастер”, “Фигур мастер”, “Эрэгтэй мастер”, “Эрэгтэй бодибилдинг мастер” гэсэн ангиллаар болно.
А.АНИР
Холбоотой мэдээ