Трамп-Кимийн ээлжит уулзалтад бэлтгэж эхлэв

Хуучирсан мэдээ: 2019.08.17-нд нийтлэгдсэн

Трамп-Кимийн ээлжит уулзалтад бэлтгэж эхлэв

Трамп-Кимийн ээлжит уулзалтад бэлтгэж эхлэв

Хойд Солонгосын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стефен Биегүн ирэх долоо хоногт Япон, Өмнөд Солонгос улсад айлчлах гэж байна. АНУ-ын төрийн департментаас мэдээлснээр Стефен Биегүн Даваа, Мягмар гаригт Японд, Лхагва, Пүрэв гаригт Сөүлд айлчлах аж. Тэрбээр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах талаар яриа хэлцэл хийхээр төлөвлөжээ.

Өмнө нь өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн буйгаа хэлсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн юм. Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ирэх долоо хоногт Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийх найдлага тавьж байна хэмээн мэдэгдсэн юм.

Хоёр орны удирдагчид өнгөрсөн онд гурван удаа уулзаж, Хойд Солонгосын баллистик пуужин, цөмийн хөтөлбөрийн асуудлыг хэлэлцсэн юм. АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн энэ үед Дональд Трамп Хойд Солонгостой яриа хэлэлцээнд амжилттай байгаа гэдгээ харуулахыг эрмэлзэж байна гэж ажиглагчид дүгнэж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж