Б.Алтансүх, А.Хатансайхан, Х.Цогтгэрэл нар хүрэл медалийн эзэд болов | News.MN

Б.Алтансүх, А.Хатансайхан, Х.Цогтгэрэл нар хүрэл медалийн эзэд болов

Б.Алтансүх, А.Хатансайхан, Х.Цогтгэрэл нар хүрэл медалийн эзэд болов

Казах Курес бөхийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол бөхийн өргөөнд явагдаж байна. Тэмцээний нээлт 15.00 цагт эхэлнэ. Өнөөдөр /2019.08.17/ таван жингийн барилдаанууд болж, аваргууд тодорно.

Казах Курес бөхийн ААШТ-ий 82кг жингийн хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Хараб Маниндер, Монголын Улсын тамирчин Б.Алтансүхийн хооронд болж нутгийн дэвжээний бөх Б.Алтансүх ялж, хүрэл медалийн эзэн боллоо

Харин 66кг-ийн жинд Киргиз улсын тамирчин Нуржигит Жаанбаев болон Тажикстан улсын тамирчин өрсөлдөгчөө ялж, хүрэл медалийн эзэн болжээ.

Тэгвэл 55кг-ийн жинд БНХАУ-ын тамирчин н.Эрдэнэчулуун өрсөлдөгч Энэтхэг улсын тамирчныг ялж, хүрэл медалийн эзэн болсон байна. Мөн 55кг-ийн жинд Монгол Улсын тамирчин А.Хатансайхан өрсөлдөгчөө ялж, хүрэл медалийн эзэн болжээ.

Казах Курес бөхийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнийн +100кг-ийн жинд Монгол улсын тамирчин Х.Цогтгэрэл болон Тажикстан KURBONALIEV DADAKHON нар өрсөлдөгчөө ялж хүрэл медалийн эзэн боллоо.

А.АНИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-17 66.181.161.39

Одоо ямар ч бехийн терел явцгуй дээ, бех гэдэг юм хэруулдээ живээд дуусч байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж