Б.Алтансүх, А.Хатансайхан, Х.Цогтгэрэл нар хүрэл медалийн эзэд болов

Хуучирсан мэдээ: 2019.08.17-нд нийтлэгдсэн

Б.Алтансүх, А.Хатансайхан, Х.Цогтгэрэл нар хүрэл медалийн эзэд болов

Казах Курес бөхийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол бөхийн өргөөнд явагдаж байна. Тэмцээний нээлт 15.00 цагт эхэлнэ. Өнөөдөр /2019.08.17/ таван жингийн барилдаанууд болж, аваргууд тодорно.

Казах Курес бөхийн ААШТ-ий 82кг жингийн хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Хараб Маниндер, Монголын Улсын тамирчин Б.Алтансүхийн хооронд болж нутгийн дэвжээний бөх Б.Алтансүх ялж, хүрэл медалийн эзэн боллоо

Харин 66кг-ийн жинд Киргиз улсын тамирчин Нуржигит Жаанбаев болон Тажикстан улсын тамирчин өрсөлдөгчөө ялж, хүрэл медалийн эзэн болжээ.

Тэгвэл 55кг-ийн жинд БНХАУ-ын тамирчин н.Эрдэнэчулуун өрсөлдөгч Энэтхэг улсын тамирчныг ялж, хүрэл медалийн эзэн болсон байна. Мөн 55кг-ийн жинд Монгол Улсын тамирчин А.Хатансайхан өрсөлдөгчөө ялж, хүрэл медалийн эзэн болжээ.

Казах Курес бөхийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнийн +100кг-ийн жинд Монгол улсын тамирчин Х.Цогтгэрэл болон Тажикстан KURBONALIEV DADAKHON нар өрсөлдөгчөө ялж хүрэл медалийн эзэн боллоо.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж