Татварын орлого 5.5 их наяд төгрөг болж, өсчээ

Хуучирсан мэдээ: 2019.08.17-нд нийтлэгдсэн

Татварын орлого 5.5 их наяд төгрөг болж, өсчээ

Татварын орлого 5.5 их наяд төгрөг болж, өсчээ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2019 оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 6.0 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 535.3 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1134.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сараас 186.1 тэрбум төгрөгөөс өсч, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 791.5 тэрбум төгрөг болж, 110.9 тэрбум төгрөгөөр буурчээ.

Татварын нийт орлого 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 982.9 тэрбум төгрөгөөр өсөхөд:

  • Орлогын албан татвар 357.9 тэрбум төгрөг
  • Нийгмийн даатгалын орлого 238.9 тэрбум төгрөг
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар 143.4 тэрбум төгрөг
  • Бусад татвар, төлбөр, хураамжийн орлого 97.8 тэрбум төгрөг
  • Онцгой албан татвар 91.3 тэрбум төгрөг
  • Гадаад үйл ажиллагааны орлого 72.3 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж