АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын захиргаанаас гадаад улсад үзүүлэх тусламжийн санг 4.3 тэрбум ам.доллароор багасгах саналыг тавьжээ. Цагаан ордноос мэдээлснээр, АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санг 2.3 тэрбум ам.доллар, төрийн департментын санг 2 тэрбум ам.доллароор тус, тус танах санал тавьсан аж. Ингэснээр НҮБ-ын санхүүжилт буурах гэнэ. Тухайлбал, олон улсын байгууллагын үндсэн санхүүжилт 522 сая ам.доллар, энхийг сахиулах ажиллагааны санхүүжилт 787 сая ам.доллар, хүний эрх болон хүмүүнлэгийн ажиллагааны санхүүжилт 364 сая ам.доллароор буурах аж.
Энэхүү санал нь ирэх долоо хоногт Конгресст албан ёсоор өргөн барих хуулийн төсөлд багтжээ.
Эх сурвалж: The Fiscal Times
Холбоотой мэдээ