Судалгаа: Улаанбаатар хот, Орхон аймгийн хөвгүүд хамгийн өндөр | News.MN

Судалгаа: Улаанбаатар хот, Орхон аймгийн хөвгүүд хамгийн өндөр

Судалгаа: Улаанбаатар хот, Орхон аймгийн хөвгүүд хамгийн өндөр

Судалгаа: Улаанбаатар хот, Орхон аймгийн хөвгүүд хамгийн өндөр

Дэлхийн улс орнууд 5-15 жил тутамд хүн амын хэмжилзүйн судалгаа явуулж, биеийн хэмжээний ангилал, стандартаа шинэчилж байдаг. Манай улс 1985 онд хүүхдийн биеийн хэмжээний судалгаа явуулж “Хөвгүүд, охидын биеийн хэв шинжит галбир, ангилал хэмжээ” MNS 4253-1995 стандартыг 1995 онд боловсруулсан байдаг. Энэ нь нийгэм, цаг үеийн технологийн хөгжил дэвшил, амьдралын хэв маяг өөрчлөгдөхийн хэрээр хүүхдийн биеийн өсөлт, хэлбэр, хэмжээ ч өөрчлөгдөж, 25 жилийн өмнө тогтоосон стандарт нь өнөөгийн хүүхдийн биеийн хэмжээг бүрэн илэрхийлж чадахгүй болсон юм.

Тэгвэл хүүхдийн биеийн хэмжээний стандартыг боловсруулан үйлдвэрлэлд ашиглах зорилгоор Монгол улсын Засгийн газар, ХХААХҮЯ-ны захиалгаар Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Хувцас судлалын төв уг төслийг 2017-2019 онд хийж гүйцэтгэжээ. Төслийн хүрээнд судалгааг түүврийн аргаар Төв, Ховд, Дорноговь, Орхон, Дорнод, Сүхбаатар аймаг, нийслэл, Улсын хэмжээнд нэг сая гаруй сурагчдын дунд явуулжээ. Ийнхүү биеийн хэмжээ”, MNS 2019”, “6-18 насны хөвгүүдийн биеийн хэв шинжит галбирын ангилал, Биеийн хэмжээ. MNS 2019” стандартуудыг боловсруулан батлуулаад байна.

Монгол хүүхдийн биеийн дундаж хэмжээ, см

Судалгаагаар монгол хүүхдийн биеийн өсөлт хөгжилтийн талаар нэгдсэн дүгнэлт гаргахад:

  • Хөвгүүдийн хамгийн өндөр нь 190-197 см бөгөөд Улаанбаатар хот, Орхон аймгийн хөвгүүд өндөрт тооцогдож байна. Харин охидын хамгийн өндөр нь 170-176 см бөгөөд Улаанбаатар хот болон Төв аймгийн охид байна.
  • Охидын хувьд нэгдүгээр ангид хамгийн намхан нь Улаанбаатар хотын сурагчид, хамгийн өндөр нь Төв аймгийн сурагчид байна.  Гуравдугаар ангиас эхлэн охидод нурууны бөхийлт ажиглагдаж байгаа бөгөөд 3-5 ангид ойролцоо өндөртэй болж байна. 5-8 ангид өсөлт огцом явагдаж, 9-11 ангид жигдхэн өссөн. Ахлах ангид Дорноговь, Орхон аймгийн охид илүү өсгөлүүн болсон байна.
  • Хөвгүүдийн хувьд Ховд аймгийн хөвгүүд намхан, Улаанбаатар хот, Орхон, Төв аймгийн хөвгүүд өндөр байна. 1-5 ангид жигд өсөлттэй байгаа ба 7-9 ангид огцом өсөлт байна. Гуравдугаар  ангиас эхлэн бөгтийлт ажиглагдаж байгаа бөгөөд 6-7 ангиас биеийн хэлбэрийн өөрчлөлт эхэлж байна. Ахлах ангиас нурууны бөгтийлт багасч байгаа нь бие бялдар, булчин томорч байгаатай холбоотой  хэмээн үзжээ.

Э.БУРАМ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-08-17 66.181.161.83

Хөөмий Ховдын чандманийнх Тууль хайлах цуур Мөнххайрхан бие биёлгээ бүх сумынхан хийдэг Ардын уламжлал соёлыг Алтайн магтаалаас эхлээд Ховдын ард түмэн уламжлуулан авч ирсэн

Avatar

Зочин 2019-08-17 59.153.113.64

Монголд хятадын э****з бдг аймгууд гэвэл ховд өвөрхөнгай сүхбаатар бдг гсн. Угаасаа ховд завхан увсынхан намхан нуруутай улаан хацартай таг хөдөө царайтай хүүхдүүд оюутан болж ирдэг. 1.50 дундаж. Ховд завханыхан хөрш увсынхныг үздэггүйн яагаад тэгдийн болоо, говийнхон гэхэд бие биенээ өө говийнх уу гээл сүйд болдог бхад ккк

Avatar

зочин 2019-08-17 66.181.161.83

УВС Хүн хулгайчийг байдаг болоод тэр

Avatar

Зочин 2019-08-17 103.57.93.210

Сайхан судалгаа байна

Avatar

МӨӨГИЙ 2019-08-17 103.240.241.110

ХОВД ХЯТАД УДАМТАЙ ХҮН ИХТЭЙ НАМХАН БАЙХААС ЯАХАВ АЛДАРТ ЭБИ ТЭРГҮҮТЭЙ, ХҮЗҮҮГ ХЭМЖСЭН БОЛ ЗҮГЭЭР БЖ ДЭЭ КХ КХ

Avatar

Зочин 2019-08-17 202.9.43.74

Ховд Увсууд угаасаа жижиг күмсүүд

Avatar

Зочин 2019-08-17 202.179.31.113

Ховд аймгийнхнийг увстай бүү холио хөгшөөн, шал өөр хүмүүс нэг нь монгол хүн нөгөө нь увс күн

Avatar

Ссс 2019-08-17 202.9.43.74

За тийм дээ

Avatar

зочин 2019-08-17 66.181.161.83

х** ААРАА ЛУУХААНАА Хөөмий цуур тууль хайлах биёлгээ гээд Монгол гэж харагдуулж байгаа бүгдийг Ховдын хоногийн авч үлдсэн өөр аль аймагт байнА Элбэгдорж оросоос Эрдэнэтийн 49 хувийг авчирлаа яачихсан байгаа юм хэдэн алууочдог шүүгээ л биз

Avatar

Зочин 2019-08-17 202.9.43.74

Элбэгдорж яасан гэнээ хаха

Avatar

Зочин 2019-08-17 202.21.108.196

Хэрэгтэй хэрэггүй баахан ном чирүүлээд явдагаа болихгүй бол бүх нийтээрээ бөгтөр боллоо. Сургууль дээр нь үлдэагээд гэрт нь илүү бүтээлч сурах бичиг шаардахгүй даалгавар өгөх хэрэгтэй

Avatar

Зочин 2019-08-17 122.201.22.72

Хоолны бүтэц амьдралын хэвшил зэргээс болдог байх

Avatar

Зочин 2019-08-17 64.119.16.224

Ali aimgiin huuhed undur baih ni yamar hamaa bnaa.yagaad busdaas undur bna be?

Avatar

Зочин 2019-08-17 211.36.151.140

баруун аймгийнхан намхан талдаа төв халхууд өндөр талдаа байдгийн удамшил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж