Судалгаа: Улаанбаатар хот, Орхон аймгийн хөвгүүд хамгийн өндөр

Хуучирсан мэдээ: 2019.08.17-нд нийтлэгдсэн

Судалгаа: Улаанбаатар хот, Орхон аймгийн хөвгүүд хамгийн өндөр

Судалгаа: Улаанбаатар хот, Орхон аймгийн хөвгүүд хамгийн өндөр

Дэлхийн улс орнууд 5-15 жил тутамд хүн амын хэмжилзүйн судалгаа явуулж, биеийн хэмжээний ангилал, стандартаа шинэчилж байдаг. Манай улс 1985 онд хүүхдийн биеийн хэмжээний судалгаа явуулж “Хөвгүүд, охидын биеийн хэв шинжит галбир, ангилал хэмжээ” MNS 4253-1995 стандартыг 1995 онд боловсруулсан байдаг. Энэ нь нийгэм, цаг үеийн технологийн хөгжил дэвшил, амьдралын хэв маяг өөрчлөгдөхийн хэрээр хүүхдийн биеийн өсөлт, хэлбэр, хэмжээ ч өөрчлөгдөж, 25 жилийн өмнө тогтоосон стандарт нь өнөөгийн хүүхдийн биеийн хэмжээг бүрэн илэрхийлж чадахгүй болсон юм.

Тэгвэл хүүхдийн биеийн хэмжээний стандартыг боловсруулан үйлдвэрлэлд ашиглах зорилгоор Монгол улсын Засгийн газар, ХХААХҮЯ-ны захиалгаар Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Хувцас судлалын төв уг төслийг 2017-2019 онд хийж гүйцэтгэжээ. Төслийн хүрээнд судалгааг түүврийн аргаар Төв, Ховд, Дорноговь, Орхон, Дорнод, Сүхбаатар аймаг, нийслэл, Улсын хэмжээнд нэг сая гаруй сурагчдын дунд явуулжээ. Ийнхүү биеийн хэмжээ”, MNS 2019”, “6-18 насны хөвгүүдийн биеийн хэв шинжит галбирын ангилал, Биеийн хэмжээ. MNS 2019” стандартуудыг боловсруулан батлуулаад байна.

Монгол хүүхдийн биеийн дундаж хэмжээ, см

Судалгаагаар монгол хүүхдийн биеийн өсөлт хөгжилтийн талаар нэгдсэн дүгнэлт гаргахад:

  • Хөвгүүдийн хамгийн өндөр нь 190-197 см бөгөөд Улаанбаатар хот, Орхон аймгийн хөвгүүд өндөрт тооцогдож байна. Харин охидын хамгийн өндөр нь 170-176 см бөгөөд Улаанбаатар хот болон Төв аймгийн охид байна.
  • Охидын хувьд нэгдүгээр ангид хамгийн намхан нь Улаанбаатар хотын сурагчид, хамгийн өндөр нь Төв аймгийн сурагчид байна.  Гуравдугаар ангиас эхлэн охидод нурууны бөхийлт ажиглагдаж байгаа бөгөөд 3-5 ангид ойролцоо өндөртэй болж байна. 5-8 ангид өсөлт огцом явагдаж, 9-11 ангид жигдхэн өссөн. Ахлах ангид Дорноговь, Орхон аймгийн охид илүү өсгөлүүн болсон байна.
  • Хөвгүүдийн хувьд Ховд аймгийн хөвгүүд намхан, Улаанбаатар хот, Орхон, Төв аймгийн хөвгүүд өндөр байна. 1-5 ангид жигд өсөлттэй байгаа ба 7-9 ангид огцом өсөлт байна. Гуравдугаар  ангиас эхлэн бөгтийлт ажиглагдаж байгаа бөгөөд 6-7 ангиас биеийн хэлбэрийн өөрчлөлт эхэлж байна. Ахлах ангиас нурууны бөгтийлт багасч байгаа нь бие бялдар, булчин томорч байгаатай холбоотой  хэмээн үзжээ.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж