Трамп “уучлалт гуйв” | News.MN

Трамп “уучлалт гуйв”

Трамп “уучлалт гуйв”

Трамп “уучлалт гуйв”

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пүрэв гаригт Нью-Хэмпшир муж улсад иргэдтэй уулзах үеэрээ нэгэн эрэгтэйг “Жингийн асуудалтай юм. Харьж дасгал хийж эхэл” гэж доромжилсондоо “уучлалт гуйжээ”.

Тэрхүү доромжлуулсан эрэгтэй нь АНУ-ын тэнгисийн цэргээс чөлөөнд гарсан Фрэнк Даусон гэгч байжээ. Гэвч Фрэнк Даусон хэлэхдээ  “Ерөнхийлөгч намайг миний хажууд босч, орилоод байсан хүмүүсийн нэг гэж андуурсан байх. Тэд үймээн самуун үүсгэхийг хичээж байсан” хэмээн тайлбарлажээ. Сурвалжлагчид түүнээс өөрийг нь тарган гэж хэлснийг юу гэж бодож байгааг асуухад “Бүх зүйл зүгээр ээ. Би тэр залууд дуртай. Тэр бол энэ улсын хувьд хамгийн сайн Ерөнхийлөгч” хэмээсэн байна.

“CNN” агентлагийн сэтгүүлчийн олж мэдсэнээр Дональд Трамп түүнийг өөрийг нь дэмжиж буйд талархлаа илэрхийлээд эсэргүүцэгч нартай андуурсан гэдгээ тайлбарласан дуут мессеж илгээсэн байна. Гэхдээ тэрбээр “уучлаарай” гэх үгийг ашиглаагүй аж.

Эх сурвалж: HuffPost

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж