ҮСХ: 10.5 мянган иргэн ажилтай боловч өөр ажил хайж байна | News.MN

ҮСХ: 10.5 мянган иргэн ажилтай боловч өөр ажил хайж байна

ҮСХ: 10.5 мянган иргэн ажилтай боловч өөр ажил хайж байна

ҮСХ: 10.5 мянган иргэн ажилтай боловч өөр ажил хайж байна

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар, 2019 оны долдугаар сарын эцэст хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж, бүртгүүлсэн 32 мянга 900 иргэн байгаа ажээ. Тэдний 22 мянга 400 нь бүртгэлтэй ажилгүй иргэд байгаа бол 10 мянга 500 нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Үүнээс 12 мянга нь эмэгтэй, 426 нь хөгжлийн бэрхшээлтэй, үлдсэн нь 15-34 насны залуучууд байгаа ажээ.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд 32 мянга 900 болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.5 хувиар, өмнөх сараас 2.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2019 оны эхний долоон сард ажилгүй 45 мянга 800 иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 11 мянга 600 иргэн ажилд орж, 36 мянга 800 иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа гэсэн шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.

А.АНИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2019-08-17 202.126.89.142

НИЙГМИЙН ДААТГАЛААС ХАЛАГДСАНЫ МӨНГӨ АВДАГ АРВАН МЯНГА !!! ХА ХА ХА!!!

Avatar

Зочин 2019-08-17 203.169.49.124

Xool xuns , nada zaxiin xeregleenii one nemegdsen tulip amjirgaanii food touching shinechlex bolson.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж