Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар, 2019 оны долдугаар сарын эцэст хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж, бүртгүүлсэн 32 мянга 900 иргэн байгаа ажээ. Тэдний 22 мянга 400 нь бүртгэлтэй ажилгүй иргэд байгаа бол 10 мянга 500 нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Үүнээс 12 мянга нь эмэгтэй, 426 нь хөгжлийн бэрхшээлтэй, үлдсэн нь 15-34 насны залуучууд байгаа ажээ.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд 32 мянга 900 болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.5 хувиар, өмнөх сараас 2.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
2019 оны эхний долоон сард ажилгүй 45 мянга 800 иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 11 мянга 600 иргэн ажилд орж, 36 мянга 800 иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа гэсэн шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.
А.АНИР
Холбоотой мэдээ