Диснейн Муланыг бойкотлож эхлэв

Хуучирсан мэдээ: 2019.08.17-нд нийтлэгдсэн

Диснейн Муланыг бойкотлож эхлэв

Диснейн Муланыг бойкотлож эхлэв

Удахгүй дэлгэцнээ гарах Диснейн шинэ уран бүтээл “Мулан” киног үзэгчид бойкотлох хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. Учир нь гол дүрийн жүжигчин Лю Ифей нь Хонгконгод өрнөж буй ард иргэдийн тэмцлийн эсрэг цагдаа нарыг дэмжсэн постыг Хятадын “Weibo” сүлжээнд оруулснаас шүүмжлэлд өртсөн байна. Тэрбээр “Би Хонгконгийн цагдаа нарыг дэмжиж байна. Одоо та нар намайг зодож болно” хэмээн бичсэн аж. Хятад гаралтай АНУ-ын жүжигчин Лю Ифей нь Диснейн “Мулан” кинонд гол дүрийг бүтээжээ.

Лю Ифей

Хонгконгод 10 долоо хоногийн турш үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал, тэмцлийн үеэр нисэх буудалд нэгэн эрэгтэйг цагдаагийн нууц ажилтан хэмээн жагсагчид дайрч зодсон аж. Энэ тухай мэдээлэл цацагдсаны дараа Лю Ифей ийм пост оруулжээ.

Гэвч түүний постонд эгдүүцсэн хүмүүс Хятадын Твиттер гэгдэх “Weibo” сүлжээнд “Мулан” киног бойкотлох хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн нь өндөр авч байна. Хүмүүс түүнийг АНУ-ын иргэн болоод эрх чөлөөг хангалттай эдлээд цагдаагийн хүчирхийллийг дэмжиж буйг нь буруутгажээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж