Хөгжмийн зохиолч, дуучин, дууны найруулагч Жорж Майклын зохиосон дуунд тулгуурлан бүтээсэн “Last Christmas” хэмээх кино тун удахгүй үзэгчдэд хүргэх гэж байна. Киноны албан ёсны трейлер лхагва гаригт цацагдсан байна. Уг киноны найруулагчаар Пол Фейг ажилласан бөгөөд дүрүүдэд 2018 онд нээлтээ хийж байсан Азийн баячууд киноны гол дүрийн жүжигчид болох Хенри Голдинг, Мишель Йоуд болон “Game of Thrones” цуврал киноны Дейнерис Таргариен-ийн дүрийг бүтээсэн Эмилиа Кларк нар тогложээ.
Найруулагч Пол Фейг BBC News-д өгсөн ярилцлагандаа хэлэхдээ “Талийгаач Жорж Майкл бурхан болохоосоо өмнө шинэ цомог гаргахаар төлөвлөж байсан. Энэ бол үнэхээр гайхалтай дуу. Одоо үүнийг дэлхий нийтээрээ сонсож байна” гэжээ.
Талийгаач Жорж Майклыг 2016 онд Христийн Мэндэлсний Баярын өдөр Оксфордшир-д байрлах Горинг дахь гэртээ нас барсан байдалтай олжээ.
Энэхүү кино нь зул сарын талаар өгүүлэх бөгөөд бүхэл бүтэн зургаан минутын турш үргэлжлэх энэ дууны хөгжмийг зөвхөн фонограм болгон ашиглах уу, эсвэл дууг киноны дүрүүдээр дуулуулах эсэх талаар эргэлзэж байсан тухайгаа найруулагч Пол Фейг ярьжээ.
Албан ёсны трейлер нь цацагдаад удаагүй байгаа “Last Christmas” кино нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр маш их эерэг үнэлгээ аваад байгаа аж.
Э.УНДРАХ
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ