Энэ оны төсвөөр хийгдэх ёстой хоёр сургууль, хоёр цэцэрлэгийн газар шийдэгдээгүй байна | News.MN

Энэ оны төсвөөр хийгдэх ёстой хоёр сургууль, хоёр цэцэрлэгийн газар шийдэгдээгүй байна

Энэ оны төсвөөр хийгдэх ёстой хоёр сургууль, хоёр цэцэрлэгийн газар шийдэгдээгүй байна

Энэ оны төсвөөр хийгдэх ёстой хоёр сургууль, хоёр цэцэрлэгийн газар шийдэгдээгүй байна

2018-2019 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 46 мянга 300 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. Шинэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 64 цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар 26 мянга 500 хүүхэд буюу тэдний 50 хувийг сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлэх боломжтой болох юм.

Тухайлбал, Монгол Улсын 2019 оны төсөвт батлагдсан 19 сургууль, цэцэрлэг, олон улсын тусламжийн хөрөнгөөр баригдах нэг цэцэрлэг, нийт 20 сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах шаардлагатай байснаас өнөөдрийн байдлаар 16 байршлын газрыг нийслэлийн Боловсролын газарт эзэмшүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байна. Баталгаажсан кадастрын зураг, гэрээ гэрчилгээ гараагүй байсан долоон байршлын асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнгөрсөн хугацаанд бүрэн шийдвэрлэжээ.

Одоогийн байдлаар, Монгол Улсын 2019 оны төсөвт батлагдсан хоёр сургууль, хоёр цэцэрлэгийн барилга барих газрын асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй байна.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-17 202.179.25.143

surguuli tsetseleg barih nehtsel hangasan gazrii shuud l cheleeled avdag zohitsuulalt baih heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж