Чингэлтэй дүүрэг задгай театртай болжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.17-нд нийтлэгдсэн

Чингэлтэй дүүрэг задгай театртай болжээ

Чингэлтэй дүүрэг задгай театртай болжээ

Нийслэлд өнгө нэмсэн, амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх боломж бүхий нэг байгууламж үүдээ нээх гэж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Дээд салхит, Чингэлтэй уулын өвөрт Задгай театртай болжээ. Байгалийн сайханд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэнгээ, соёл урлагийн үйлчилгээ авах боломжтой чулуун Задгай театрын нээлт маргааш /2019.08.18/ болох аж.

Энэхүү театрын бичил талбайг тохижуулахдаа эх орныхоо байгалийн гантиг чулуугаар зөв гурвалжин, тэг дөрвөлжин дүрсүүдийг ашиглан эртний монгол зурхайн ухааны бэлэгдлийг шингээхийг зорьжээ. Талбайг дугуй хэлбэрээр засахдаа дөрвөн ширхэг зөв гурвалжин, гурван ширхэг тэг дөрвөлжнийг үүсгэн байрлуулсан ба дорнын зурхайн 12 жилийг ивээл болон харш жилүүдээр нь харгалзан нэгэн зөв гурвалжин, тэг дөрвөлжний оройнуудад байрласан байхаар дүрсэлсэн төдийгүй өрнийн зурхайн 12 ордыг, бас монгол цаг тооллын уламжлалыг ч мөн дүрсэлсэн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж