
“N Entertainment”-ийн уран бүтээлчид “Амьд байгалийн төлөө” шоу тоглолтыг энэ сарын 24-нд буюу маргааш хийх гэж байна. “Бид нэр мөрөөдөлтэй” төслийн нээлтийн үйл ажиллагаа болгож тус шоу тоглолтыг хийж байгаа бөгөөд Монголын рок попын залуу одод өөрсдийн дуу хоолойгоороо нэгдэж эх дэлхий байгаль экологио хайрлан хамгаалахад өөрсдийн хувь нэмэрээ оруулж байгаа юм. Цэрэндоржийн гудамж буюу “Битлз”-ийн хөшөөний урд талбайд болох тус шоу тоглолтод “A Sound”, “Лемонс”, “L-Guards”, “Моханик” зэрэг олон хамтлаг дуучид оролцох гэнэ.