ОХУ Ким Жон Уныг Ялалтын баярын 75 жилийн ойн баярт урив | News.MN

ОХУ Ким Жон Уныг Ялалтын баярын 75 жилийн ойн баярт урив

ОХУ Ким Жон Уныг Ялалтын баярын 75 жилийн ойн баярт урив

ОХУ Ким Жон Уныг Ялалтын баярын 75 жилийн ойн баярт урив

Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ой ирэх 2020 оны тавдугаар сарын 09-нд болно. Үүнтэй холбоотойгоор ОХУ дэлхийн удирдагчдыг дээрх ойн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг уриад эхэлжээ. Тодруулбал, ОХУ ялалтын баярын 75 жилийн ойн баярт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нарыг хүрэлцэн ирэхийг урьсан байна. Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдэв.

Тэрбээр хэлэхдээ "Дөнгөж сая Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонд урилга илгээлээ. Харин Ким Жон Унд өмнө нь илгээчихсэн байсан. Бид мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарт урилга илгээсэн" гэв.

Урилга илгээсэн эрхмүүдээс одоогоор Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Ялалтын 75 жилийн ойн баярт очно гэсэн хариугаа өгөөд байгаа ажээ.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Интерфакс" агентлагт өгсөн ярилцлагадаа "Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцох урилга Ерөнхийлөгч В.Путинээс ирсэн. Би баяртайгаар хүлээн авсан" гэжээ

А.АНИР

Эх сурвалж: RT

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бүү март 2019-08-17 174.102.235.238

Залуучууд юм уншихгүй,мэдлэг боловсрол нимгэн,их л мулгуу болоод байх юм даа…Орос улстай хувь заягаараа холбогдсон, тэдний тус дэмжлэгийг мартах ёсгүй ээ.1921 оны хувьсгал, 1939 оны Халх Голын дайн, 1945 оны Ялтад их гүрнүүдийн уулзалт дээр Монголыг олон улсад Сталин хүлээн зөвшөөрүүлсэн,Өвчнөөс салгасан,үйлдвэржилт бүтээн байгуулалт,боловсролын салбар гээд тоочоод барахгүй шүү.Хэн байснаа бүү март.Юм унш,өөр шигээ мулгуу юм бичихээсээ ичих хэрэгтэй.

Avatar

zochin 2019-08-17 172.58.224.95

Mongol uls ih gavyatai

Avatar

БНМАУ 2019-08-17 66.181.188.134

Уг нь хамгийн түрүүнд Х.Баттулгыг л уримаар юм.Оросууд Монголчуудыг их л доош нь хийж өөрсдөөсөө холдуулж байгаа

Avatar

Зочин 2019-08-17 49.0.212.238

Монголчууд бид оросод хэчнээн пялдаганаж долдойдоод ч тэд биднийг нохой хуцсан чинээн ч тоохгүй. Тэгэхээр одоо оросыг худлаа магтан дуулж, өмөөрч өмөлздөг хуучны тэнэг зангаасаа салцгаа

Avatar

Зочин 2019-08-17 202.126.89.138

Тэр дайнд Монгол улс оросод маш их тусалсан!! . (( Алт мөнгө,агт морьд бурхан, хувцас хунар,эсгий гутал, мах……..?))

Avatar

С,СҮРЭНЖАВ 2019-08-17 192.82.64.190

АЛИВАА ТҮҮХ БОДИТОЙ БАЙХ УЧИРТАЙ ,,,,,,АНУ, АНГЛИ УЛСУУДЫН з****г ТЕХНИК,ХҮНСНИЙ БОЛОН БУСАД ТУСЛАМЖ ИХ Л ДЭЭ ,,,,,,,,,,,,ХАМГИЙН ГОЛ НЬ МОНГОЛЧУУДЫН ТУСЛАМЖ СЭТГЭЛЭЭСЭЭ,ХАРИУ НЭХЭЭГҮЙ АРИЛЖААНЫ ЗАРИЛГОГҮЙ БАЙСАНД ХАМГИЙН ГОЛ УТГА УЧИР УТГА НЬ БАЙГАА ЮМ,,,,,,,,,,,???

Avatar

Зочин 2019-08-17 49.0.212.238

Монгол морьдын тодорхой хэсгийг ард түмэн бэлэглэсэн, бас тодорхой хэсгийг нь арилжааны зорилгоор худалдсан байгаа

Avatar

mgl 2019-08-17 103.26.195.231

ene balai medreliig hergeer urij olon ulsiin durgvig hvrgeh gej bna daa putin

Avatar

Монгол 2019-08-17 202.9.42.157

Монгол нь яасийн бол

Avatar

Зочин 2019-08-17 49.0.212.238

Монголчууд бид оросод хэчнээн пялдаганаж долдойдоод ч тэд биднийг нохой хуцсан чинээн ч тоохгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж