ОХУ Ким Жон Уныг Ялалтын баярын 75 жилийн ойн баярт урив

Хуучирсан мэдээ: 2019.08.17-нд нийтлэгдсэн

ОХУ Ким Жон Уныг Ялалтын баярын 75 жилийн ойн баярт урив

ОХУ Ким Жон Уныг Ялалтын баярын 75 жилийн ойн баярт урив

Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ой ирэх 2020 оны тавдугаар сарын 09-нд болно. Үүнтэй холбоотойгоор ОХУ дэлхийн удирдагчдыг дээрх ойн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг уриад эхэлжээ. Тодруулбал, ОХУ ялалтын баярын 75 жилийн ойн баярт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нарыг хүрэлцэн ирэхийг урьсан байна. Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдэв.

Тэрбээр хэлэхдээ "Дөнгөж сая Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонд урилга илгээлээ. Харин Ким Жон Унд өмнө нь илгээчихсэн байсан. Бид мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарт урилга илгээсэн" гэв.

Урилга илгээсэн эрхмүүдээс одоогоор Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Ялалтын 75 жилийн ойн баярт очно гэсэн хариугаа өгөөд байгаа ажээ.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Интерфакс" агентлагт өгсөн ярилцлагадаа "Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцох урилга Ерөнхийлөгч В.Путинээс ирсэн. Би баяртайгаар хүлээн авсан" гэжээ

А.АНИР

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж