Airbus А321 онгоцны нисгэгчийг "ОХУ-ын Баатар" цолоор шагнав | News.MN

Airbus А321 онгоцны нисгэгчийг "ОХУ-ын Баатар" цолоор шагнав

Airbus А321 онгоцны нисгэгчийг "ОХУ-ын Баатар" цолоор шагнав

Airbus А321 онгоцны нисгэгчийг "ОХУ-ын Баатар" цолоор шагнав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москва мужийн эрдэнэшишийн талбайд ослын буулт хийсэн Airbus А321 онгоцны нисгэгчид "ОХУ-ны Баатар" цол олгожээ.

Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн хурлын үеэр тус улсын Ерөнхийлөгч Airbus А321 онгоцны баг бүрэлдэхүүнийг шагнах зарлигт гарын үсэг зурсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ "Агаарын хөлгийн ахлагч болон хоёрдугаар нисгэгчийг ОХУ-ын Баатар цолоор шагнаж, хөлгийн бусад баг бүрэлдэхүүнийг "Эр зоригийн одон"-гоор шагнаж байна" гэжээ.

Сануулахад, Наймдугаар сарын 15-нд Крымын Симферополь руу хөөрсөн, агаарын тээврийн “Урал Эйрланс” компанийн “Airbus A321” зорчигч тээврийн онгоц Жуковскийн нисэх онгоцны буудлын ойролцоо ослын буулт хийсэн. Онгоц нисэх буудлын хөөрөх зурвасаас нэг км-ийн зайд орших Рыбаки тосгоны ойролцоох эрдэнэшишийн талбайд газардсан аж.

Тус онгоцоор 226 зорчигч зорчиж явсны дотор 41 хүүхэд байсан аж. Онгоц цахлай шувуудтай мөргөлдсөний улмаас хөдөлгүүр нь эвдэрч, дугуйгаа дэлгэж амжилгүй газардсан байна.

ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн пүрэв гаригт “Зорчигчид бүгд эсэн мэнд газардсан бөгөөд 23 хүн, тэдгээрийн дотор таван хүүхэд хөнгөн бэртэж, эмнэлгийн тусламж авсан” гэж мэдээлсэн байна.

А.АНИР

Эх сурвалж:RT

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-17 122.201.19.99

mundag bna. olon hunii amiig avarsan. bna.

Avatar

Хар 2019-08-17 122.201.24.21

Оросууд болиосой, саяхан цөмийн хөдөлгүшртэй пуужин дэлбэрээд, олон хүн үхлээ, одоо цацрагтай үүл москва руу ойртож бна! Бас бөөн баривчилгаа болж бна

Avatar

Зочин 2019-08-17 49.0.212.238

Нисгэгчдийн шээснээс архины шинжилгээ ав, кабинд нь архины шил байна уу, үзээрэй. Дензел Вашингтоны Flight кинон дээр яах аргагүй техникийн эвдрэл байсан нь үнэн байхад яагаад байдаг билээ? Хогийн савнаас нь хоосон лонх гарсныг нь улайлгаж шоронд хорьдог бээз?

Avatar

хэ хэ хэ 2019-08-17 202.126.89.70

Орос манай адилхан юм аа.Юм болгон баатар гавьяат цол өгсөөр байгаад нөгөө цолнуудынх нь үнэ цэнэ шалдаа буусан байх. Байлдааны талбарт амиа алдсан баатарлаг үйлстэн эгэл цэрэгтэй барьцаж штабт бүгсэн бүдүүн бүдүүн генералууд нь баатар цол зүүгээд л ичмээр юм даа. Манайхан бас дутахааргүй бүгдээрээ гавьяат цолтон болсон.

Avatar

Зочин 2019-08-17 66.181.161.79

Batuul baatariin hajuud baatar ymaa yah argagui

Avatar

Бат 2019-08-17 68.100.237.110

Симфраполь гэдэг шиг санагдах юм.сэтгуул зуй ч дуусчээ.

Avatar

МАНгар аа сайн сонс. 2019-08-17 202.126.89.70

Нэртэйгээр нь чи Сарампай гээд биччих.Сэтгүүлч зөв бичсэн байна.Симфераполь гэдэг юм МАНгар аа.

Avatar

зочин 2019-08-17 66.181.161.12

Баатар цол … Бууж азаа үзхээс өөр сонголт байгаагүй байлгүй . Аз гэдэг сохор юм ..

Avatar

Зочин 2019-08-17 49.0.212.238

Бэртэж гэмтсэн хүмүүсийг нь анхаарч үзэх ёстой, болохгүй бол манайхан очиж Халхын голын ойн медаль гардуулбал яасийн

Avatar

Зочин 2019-08-17 112.72.11.117

Өнгөрсөн жил энэ онгоцоор Симферополь оос Москва Шереметьево нисэж байлаа
Симферополь Севастополь.Ялта. Херсон Джанкой Алушта Бахчисарай. Саки Керчь.Феодосия.Евпатория зэрэг үзэсгэлэнтэй далай эргийн болон амралт сувилалын рашааны олон сайхан байгслын үзэсгэлэнтэй газрууд олон билээ

Avatar

зочин 2019-08-17 66.181.190.22

Админаа /n гэсэн тэмдэглэлээр сэтгэгдэл хуваагаад байхийн?

Avatar

зочин 2019-08-17 66.181.190.22

Нисгэгчдэд ур чадвартайн дээр хүнд сорилтын өмнө хурдан хугацаанд маш оновчтой шийдвэр
гаргажээ.

Avatar

Зочин 2019-08-17 202.70.38.18

ХҮМҮҮС АВРААД АМЬ НАСАА АЛДСАН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЖИЛТАН НАРТ ЯАГААД МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛ ӨГДӨГГҮЙ ЮМ БОЛ?

Avatar

Зочин 2019-08-17 66.181.186.98

Батүүл баатарын дэргэд хэн юм бэ. Үүл бол жинхэнэ баатар Эбэгдору маань бас баатар.

Avatar

хол очиж х** 2019-08-17 202.126.89.70

Чамайг ингэж түүнийг чөлөөтэй шүүмжлэх эрх чөлөөтэй болгохын төлөө тэмцсэн учир баатар цол олгосон юм.

Avatar

12 2019-08-17 202.126.88.196

Uneheer mundag heleh ug algoo

Avatar

Зочин 2019-08-17 202.72.244.219

Uneheer munadag.Gaihaltai, saihan gazardaj olon zuun xumuusiig esen mend avarsan bna.Munadag chadcartai nisgegchded amjilt husie.

Avatar

зочин 2019-08-17 66.181.161.12

Америк шувуу байсан … Соловев тэгэж байна лэ …ха ха .

Avatar

Зочин 2019-08-17 202.131.249.67

Үнэхээр мундаг

Avatar

Зочин 2019-08-17 202.179.25.58

Гайхамшигтай. Энэ хүмүүс бол үнэхээр жинхэнэ баатрууд.

Avatar

eej 2019-08-17 202.126.89.122

gsihamshigtai bn.uhej uregdsnii daraa n bish gavya shagnaliig n ene met ogch bayrluulj omogdhuulj bh hergtei.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж