Airbus А321 онгоцны нисгэгчийг "ОХУ-ын Баатар" цолоор шагнав

Хуучирсан мэдээ: 2019.08.17-нд нийтлэгдсэн

Airbus А321 онгоцны нисгэгчийг "ОХУ-ын Баатар" цолоор шагнав

Airbus А321 онгоцны нисгэгчийг "ОХУ-ын Баатар" цолоор шагнав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москва мужийн эрдэнэшишийн талбайд ослын буулт хийсэн Airbus А321 онгоцны нисгэгчид "ОХУ-ны Баатар" цол олгожээ.

Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн хурлын үеэр тус улсын Ерөнхийлөгч Airbus А321 онгоцны баг бүрэлдэхүүнийг шагнах зарлигт гарын үсэг зурсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ "Агаарын хөлгийн ахлагч болон хоёрдугаар нисгэгчийг ОХУ-ын Баатар цолоор шагнаж, хөлгийн бусад баг бүрэлдэхүүнийг "Эр зоригийн одон"-гоор шагнаж байна" гэжээ.

Сануулахад, Наймдугаар сарын 15-нд Крымын Симферополь руу хөөрсөн, агаарын тээврийн “Урал Эйрланс” компанийн “Airbus A321” зорчигч тээврийн онгоц Жуковскийн нисэх онгоцны буудлын ойролцоо ослын буулт хийсэн. Онгоц нисэх буудлын хөөрөх зурвасаас нэг км-ийн зайд орших Рыбаки тосгоны ойролцоох эрдэнэшишийн талбайд газардсан аж.

Тус онгоцоор 226 зорчигч зорчиж явсны дотор 41 хүүхэд байсан аж. Онгоц цахлай шувуудтай мөргөлдсөний улмаас хөдөлгүүр нь эвдэрч, дугуйгаа дэлгэж амжилгүй газардсан байна.

ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн пүрэв гаригт “Зорчигчид бүгд эсэн мэнд газардсан бөгөөд 23 хүн, тэдгээрийн дотор таван хүүхэд хөнгөн бэртэж, эмнэлгийн тусламж авсан” гэж мэдээлсэн байна.

А.АНИР

Эх сурвалж:RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж