НӨАТ-ын урамшууллын 2019 оны наймдугаар сарын сугалааны тохирол маргааш буюу наймдугаар сарын 18-ны ням гарагт явагдана. Тохирлыг Боловсрол телевизээр шууд дамжуулах юм. Энэ удаагийн тохирлын супер шагнал 60 сая төгрөг ажээ.
Иймээс иргэн, аж ахуй нэгж нь долдугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа наймдугаар сарын 17-ны өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болох боломжтой аж.
Э.БУРАМ