Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр он гарснаас хойш Монгол Улсад 45 мянга эх амаржиж, 46 мянга 300 хүүхэд мэндэлсэн байна. Харин халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо 26 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1050-аар нэмэгджээ. Үүний дийлэнхийг салхин цэцэг, гоноккокт халдвар, сүрьеэгээр өвчлөгсөд эзэлсэн байна.
Өнгөрөгч долдугаар сард ХДХВ/ДОХ-ын халдвар авсан гурван шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 277 болжээ.
Холбоотой мэдээ