Нисэхийн эцсийн авто замыг энэ сарын 26-ныг хүртэл хаана

Хуучирсан мэдээ: 2019.08.17-нд нийтлэгдсэн

Нисэхийн эцсийн авто замыг энэ сарын 26-ныг хүртэл хаана

Хан-Уул дүүргийн есдүгээр хороо, Нисэхийн эцсийн автобусны буудлаас Буянт–Ухаа 21 дүгээр гудамж хүртэлх хатуу хучилттай 2,8 км авто замыг түр хаахаар болжээ. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан өчигдрөөс /2019.08.16/ эхлэн наймдугаар сарын 26-ны өдрийн 06.00 цаг хүртэл авто замыг хэсэгчлэн хаах юм.

Тиймээс тус чиглэлд зорчих жолооч та бүхэн бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Мөн дээрх хугацаанд тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн замд түр хугацаагаар дараах өөрчлөлтүүд орсон байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж