Хууль бусаар алт олборлосон гэх хятад иргэдийг холбогдох байгууллагад нь шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.17-нд нийтлэгдсэн

Хууль бусаар алт олборлосон гэх хятад иргэдийг холбогдох байгууллагад нь шилжүүлжээ

Хууль бусаар алт олборлосон гэх хятад иргэдийг холбогдох байгууллагад нь шилжүүлжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумийн нутагт хятад иргэд хууль бусаар алт олборлож байна гэх мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Прокурор, Цагдаагийн байгууллага хамтран долдугаар сарын 29-ний өдөр газар дээр нь очиж хяналт шалгалт хийсэн байна.  Шалгалтаар Ерөө сумын Бугант тосгонд “Сэлэнгэ Эрдэнэ вангийн хошуу” нөхөрлөл нь 3.96 га талбайд АМГТГ-аас олгосон дүгнэлт, сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр бичил уурхайн үйл ажиллагааг явуулахаар хөрс хуулалтын ажил хийж байжээ. Мөн БНХАУ-ын найман иргэн алт угаах тоног төхөөрөмжийг угсрах ажил гүйцэтгэж байсныг шалгахад ямар нэг бичиг баримтгүй ажиллаж байжээ.

Иймд тус нөхөрлөлийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг битүүмжлэн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн, гадаадын иргэдтэй холбоотой асуудлыг аймгийн Гадаадын иргэн харьяатын газраас шалгаж байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ерөө сумын нутагт ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж буй.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж