Өдөртөө ихэнх нутгаар дулаарна | News.MN

Өдөртөө ихэнх нутгаар дулаарна

Өдөртөө ихэнх нутгаар дулаарна

Өдөртөө ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө ихэнх нутгаар дулаарна.

2019 оны наймдугаар сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Халх голын саваар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 4-9 градус, бусад хэсгээр 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

2019 оны 08 дугаар сарын 18-наас 08 дугаар сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Наймдугаар сарын 18-нд баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр аадар бороо, 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 21-нээс нутгийн баруун хэсгээр дулаарна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж