Мүн Жэ Ин: Японтой хамтран ажиллахад бэлэн байна

Хуучирсан мэдээ: 2019.08.17-нд нийтлэгдсэн

Мүн Жэ Ин: Японтой хамтран ажиллахад бэлэн байна

Мүн Жэ Ин: Японтой хамтран ажиллахад бэлэн байна

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдэл гаргажээ. Тэрбээр  “Япон, Өмнөд Солонгос хоёрын хооронд үүсээд буй худалдааны хурцадмал байдлыг эцэслэн шийдвэл Японтой хамтын ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн байна” хэмээн мэдэгдэлдээ дурдсан байна.  Мүн Жэ Ин нь 1945 онд Японы колоничлолоос ангижирсан Чөлөөлөх өдрийг тэмдэглэх үеэр “Өмнөд Солонгосыг хүчирхэг, хариуцлагатай эдийн засгийн гүрэн болгож, Японтой "тэнцүү" түвшинд хамтран ажиллаж, Зүүн Азийн хөгжил цэцэглэлтийн төлөө хамтрахад бэлэн байна" хэмээн хэлсэн нь Токио Сөүлийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээний дараа анх удаагийн мэдэгдэл болоод байна.

Сөүлээс өмнө зүгт 85 км-ийн зайд орших Чеонан хотод байрлах Солонгос улсын Тусгаар тогтнолын ордонд болсон ёслолын үеэр Мүн Жэ Ин нь бараг хагас цагийн турш хэлсэн үгэндээ “Хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлт, энх тайван” гэсэн эдгээр үгсийг олон удаа ашигласан бөгөөд "Япон, Солонгос хоёр өнгөрсөн үеэ даван туулж, ирээдүйгээ хамтдаа чиглүүлэх хэрэгтэй”  гэжээ.

Тэрбээр 2018 оны Пёнчаны өвлийн олимп,  2022 оны Бээжингийн өвлийн олимп мөн удахгүй болох Токиогийн олимпийн талаар дурдаж "Зүүн Азид урьд өмнө нь зохиогдож байгаагүй олон цуврал олимпийг тэмдэглэх болно, улмаар Зүүн Азийн хувьд найрамдал, хамтын ажиллагааны хүрээг бэхжүүлэх, Азийн хамтын ажиллагааг шинэ шатанд авчрах болно” гэжээ.

Солонгосын Moon телевизийн мэдээллэсэнээр Мүн Жэ Ин нь “Би 2032 он гэхэд энхтайван, эв нэгдэлд хүрч, 2045 он гэхэд нэгдсэн Сөүл-Пеньяны хамтарсан олимпийг амжилттай зохион байгуулж, дэлхийн өндөр байр сууринд хүрнэ” гэв.  Цөмийн зэвсгээс ангижрах үйл явцын тухайд тэрбээр Пеньян, Вашингтоны хооронд гурав дахь дээд хэмжээний уулзалт зохион байгуулах ажлын түвшний хэлэлцээ чухал болохыг онцолжээ.

"Энэ нь Солонгосын хойгт цөмийн зэвсгээс ангижрах, энх тайван байдлыг бий болгох үйл явцын хамгийн чухал үе болж магадгүй бөгөөд Солонгос, АНУ хоёулаа Пеньян ба Вашингтоны хоорондын ажлын түвшний хэлэлцээнд хамгийн их анхаарлаа хандуулах цаг нь болсон” гэж ярьсан байна. Эцэст нь “Зүүн Ази болон дэлхий ертөнцөд энх тайван, хөгжил цэцэглэлтийг авчрах цоо шинэ Солонгосын хойг биднийг хүлээж байна. Бид үүнийг хийж чадна" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP NEWS AGANCY

Э.УНДРАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж