Монголын хоёр дипломат Германд хууль бус эм зөөвөрлөж яваад баригджээ

Хуучирсан мэдээ: 2019.08.16-нд нийтлэгдсэн

Монголын хоёр дипломат Германд хууль бус эм зөөвөрлөж яваад баригджээ

Монголын хоёр дипломат Германд хууль бус эм зөөвөрлөж яваад баригджээ

“The World news” өнөөдөр /2019.08.16/ Монголын дипломатуудын хууль бус үйлдлийн талаар нийтэлсэн мэдээгээ “Пирна – Дипломат ажилтнууд Консулын газрын автомашиныг хилээр хууль бус бараа нэвтрүүлэхэд ашигладаг уу?” хэмээн эхэлжээ.

Тус мэдээнд “2018 онд Германы цагдаа нар Будапешт дахь Монгол Улсын Консулын газрын атташе Т.Мөнхбат /53 настай/, жолооч Э.Оргил /38 настай/ нарыг дипломат дугаартай “Мерседес Бенз” машинтай А17 чиглэлийн хурдны зам дээр явахад нь саатуулсан. Тэд 150 мянган ширхэг өвчин намдаах зориулалттай “Лоразепам” эмийг хил нэвтрүүлэх гэж байсан бөгөөд энэ нь зах зээлийн ханшаар 600 мянган еврогийн үнэ хүрэх бараа юм. Дээрх монголчуудад холбогдох хэргийг шалгаж байна. Сэжигтнүүд “Будапешт дахь Консулын газрын машинаар Берлинд хүргэх дипломат шуудан зөөж байсан. Дотор нь юу байгааг мэдээгүй” хэмээн мэдүүлээд буй юм.

Сүүлийн үед А17 нь чиглэлийн зам нь хууль бус бараа тээвэрлэдэг гол зам болоод байна. 2019 оны зургадугаар сард энэ замаар 70 кг героин тээвэрлэж явсан Монгол Улсын хоёр дипломат баригдсан бөгөөд тэдэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдээд байна” хэмээн бичжээ.

Эх сурвалж: THE WORLD NEWS, BILD.DE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
БурууБуруу
13
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж