Трамп Ким Жон Ун-тай хурдан уулзахыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2019.08.16-нд нийтлэгдсэн

Трамп Ким Жон Ун-тай хурдан уулзахыг хүсч байна

Трамп Ким Жон Ун-тай хурдан уулзахыг хүсч байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хоёр анх удаа Панмунжом тосгонд уулзсан юм.

Дональд Трамп зургадугаар сард БНСУ-ын хил дээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун-тай хэлэлцээ хийх урилгаа өөрийн Твиттерт мэдэгдсэний дараа түүн рүү 10 минутын дотор утасдаж ярьсан” тухай өнгөрсөн пүрэв гаригт /2019.08.15/ Ёнхап агентлаг мэдээлжээ. Дональд Трамп Твиттерээр дамжуулан Ким Жон Ун-тай хэлэлцээ хийх уриалгаа явуулсны дараа 10 минутын дотор түүн рүү утасдаж, “Хөөе би Хойд Солонгос руу нисэх гэж байна. Хэрэв хэлэлцээ хийхийг хүсч байгаа бол удахгүй уулзъя” гэж ярьсан тухайгаа өөрийн Твиттерт бичсэн байжээ.

Түүнээс гадна Трамп өнгөрсөн зургадугаар сарын 29-нд Өмнөд Солонгос руу айлчлал хийхээсээ өмнө Ким рүү мөрийн хөтөлбөрийн талаарх зурвас илгээхдээ Твиттерийг ашиглаж байх хүсэлт гаргасан байна. Тэрбээр "Энэ бол хамгийн гайхалтай зүйл юм. Бид сайхан уулзалт хийсэн. Энэ бол миний хувьд ойлголцох гайхалтай арга зам" гэж Трамп нэмж бичжээ.

Хамгийн сүүлд өнгөрсөн Бямба гаригт буюу наймдугаар сарын 10-нд Ким Жон Ун-тай хурдан уулзахыг үсч байгаа талаараа жиргэсэн байна. Тэрбээр Трамп долдугаар сарын 25-аас хойш нийт таван удаагийн богино зайн баллистик пуужингийн туршилтыг хэрэгсэхгүй болгож, уг дэглэмтэй холбоотой  дипломат харилцаагаа үргэлжлүүлэхийг шаардав. Мөн тэрээр "Ким Жон Ун-тай ойрын хугацаанд уулзахыг тэсэн ядан хүлээж байна" хэмээн  дахин жиргэжээ.

Э.УНДРАХ

ЭХ СУРВАЛЖ: YONHAP NEWS AGENCY

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж