Мөнгө угаах гэмт хэрэгт хуулийн этгээдийг хууль бусаар ашиглах эрсдэлийн үнэлгээг хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.08.16-нд нийтлэгдсэн

Мөнгө угаах гэмт хэрэгт хуулийн этгээдийг хууль бусаар ашиглах эрсдэлийн үнэлгээг хийлээ

Мөнгө угаах гэмт хэрэгт хуулийн этгээдийг хууль бусаар ашиглах эрсдэлийн үнэлгээг хийлээ

Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага (FATF)-ын Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG)-аас Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд хийсэн 2017 оны харилцан үнэлгээний тайланд Монгол улс хуулийн этгээдийн эрсдэлийн үнэлгээг хийж гүйцэтгээгүй байгаа тул Зөвлөмж 24 (шалгуур үзүүлэлт c.24.2) “хэсэгчлэн биелсэн” үнэлгээ авч байсан.

Үүнийг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 327 дугаар тогтоолын хавсралтаар “Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-г баталж, уг төлөвлөгөөний 5.7-д Монгол Улсад мөнгө угаах болон бусад санхүүгийн гэмт хэрэгт хуулийн этгээдийг хууль бусаар ашиглах эрсдэлийн үнэлгээг Хороо үндсэн хэрэгжүүлэгч байгууллагаар, Санхүүгийн мэдээллийн алба, Улсын бүртгэлийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газартай хамтран хийж гүйцэтгэхээр тусгагдсан.

Дээрх төлөвлөгөөний хүрээнд Хорооны даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 641 дүгээр тушаалаар Хуулийн этгээдийн эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулагдаж, тус ажлын хэсэг “Монгол улсад мөнгө угаах болон бусад санхүүгийн гэмт хэрэгт хуулийн этгээдийг хууль бусаар ашиглах эрсдэлийн үнэлгээ”-г хийж гүйцэтгэлээ.

Эх сурвалж: СЗХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж