Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.16-нд нийтлэгдсэн

Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг хэлэлцэнэ

Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг хэлэлцэнэ

Наадмын дараа намар болж, өвөлжилтийн бэлтгэл хангах талаар цаг үеийн мэдээлэл сонсох үүднээс ирэх даваа гаригт Улсын онцгой комисс хуралдахаар болсон билээ. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин ахлах юм байна.

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  1. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин хурлыг нээж үг хэлнэ.
  2. Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан

  1. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

  1. Зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар

  1. Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр зохион байгуулж буй ажлууд, үр дүнгийн талаар

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан

  1. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр ОБЕГ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, штабын дарга, бригадын  генерал Г.Ариунбуян

  1. 2019-2020 оны өвлийн улирлын цаг уурын төлөв байдал

   Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин

  1. Асуулт, хариулт
  1. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар үүрэг, даалгавар өгнө.
  1. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хуралдааныг хаана.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж