Хөгц үүссэн йогурт худалдаалж байжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.16-нд нийтлэгдсэн

Хөгц үүссэн йогурт худалдаалж байжээ

Хөгц үүссэн йогурт худалдаалж байжээ

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Номин тав трейд ХХК-ний Номин all mart дэлгүүрт хөгц мөөгөнцөр үүссэн Альпенгурт йогурт худалдаж байсан зөрчил илэрчээ. Энэ тухай өнөөдөр /2019.08.16/ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт иргэний ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу тус газарт улсын байцаагчид хяналт тавихад, йогуртын гадна талаар хөгц мөөгөнцөр үүсэж тогтсон байдалтай борлуулж байсан аж. Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид дээрх йогурттай ижил нэрийн, ижил огноотой 15 ширхэг таргийг НМХГ-ын төв лабораторид шинжилгээнд өгсөн байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт иргэдээс ихэвчлэн хоол хүнс муудсан, хоолны ариун цэврийн шаардлага хангаагүй зэрэг гомдол мэдээллийг ирүүлдэг аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж